Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 09 дүгээр сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 9 дүгээр сард Тэрхийн цагаан нуур, Орхон-Өлзийт, Өгийнуур, Урд тамир дээд, доод цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байв.
2022 оны 9-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS 4586-98 усны чанарын стандартай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ.
/Хүснэгт1./-д
№ |
Харуулын нэр |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
NO3 |
F |
||
1 |
Тэрхийн цагаан нуур |
|
|
4.2 |
0.10 |
0.001 |
0.14 |
0.20 |
2 |
Орхон-Өлзийт |
|
|
1.1 |
0.06 |
0.001 |
0.09 |
0.48 |
3 |
Өгийнуур |
|
|
1.6 |
0.05 |
0.002 |
0.10 |
1.98 |
4 |
Урд тамир дээд |
6.20 |
2.9 |
0.8 |
0.05 |
0.001 |
0.38 |
0.22 |
5 |
Урд тамир доод |
6.42 |
2.5 |
0.8 |
0.02 |
0.001 |
0.38 |
0.24 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
9.0 |
1.50 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Тэрхийн цагаан нуур усны цахилгаан дамжуулах чадвар 152.6 эрдэсжилт 112.1мг/л, хатуулаг 0.66 мг-экв/л, төмөр 0.14 мг/л, сульфат 0.8 мг/л, хлор 5.0 мг/л, гидрокарбонат 81.2 мг/л, натри кали 20.3 мг/л байна.
Орхон-Өлзийт усны цахилгаан дамжуулах чадвар 246,4 эрдэсжилт 197,4 мг/л, хатуулаг 1,52 мг-экв/л, төмөр 0.11 мг/л, сульфат 7.8 мг/л, хлор 3.9 мг/л, гидрокарбонат 107.4 мг/л, натри кали 32.8 мг/л байна.
Өгийнуур. усны цахилгаан дамжуулах чадвар 628.1, эрдэсжилт 548.1 мг/л, хатуулаг 1.81 мг-экв/л, төмөр 0.12 мг/л, сульфат 61.1 мг/л, хлор 20.6 мг/л, гидрокарбонат 333.2 мг/л, натри кали 137.5 мг/л байна
Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод усны цахилгаан дамжуулах чадвар 108.2-110.7, эрдэсжилт 83.8-89.9 мг/л, хатуулаг 0.48-0.52 мг-экв/л, төмөр 0.07-0.08мг/л, сульфат 3.7-4.0 мг/л, хлор 1.8-2.5 мг/л, гидрокарбонат 55.5-58.0 мг/л, натри кали 14.0-14.5 мг/л байна.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс хаягдал усны сорьц авч химийн найрлага болон чанарын үзүүлэлтийг тодорхойллоо.
Шинжилгээний дүнг /MNS4943:2015/ “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан /Хүснэгт2./-д үзүүллээ.
Хүснэгт2
Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ХХХ, мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
|
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6-9 |
30 |
20 |
50 |
20 |
15 |
|
Гарах |
7.51 |
11.0 |
0.62 |
- |
6.2 |
- |
|
Орох |
7.71 |
132.0 |
41.0 |
- |
28.0 |
27.19 |
|
Цэвэршилт, хувь |
84.75% |
Шинжилгээний дүнгээс үзэхэд: /MNS4943:2015/ “Хаягдал ус”ны стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч-/БПК5/-ийн агууламж хэвийн, нийт азот агууламж 1.8 дахин их байна.
АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ